Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.     Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын...
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд...
Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.     Өнгөрсөн амралтын өдрүүдэд  нийслэлийн хэмжээнд зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.  Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай...
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй уг музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд УИХ,...
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин коронавирусийн тахлын улмаас эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан гэр бүлүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж тараахаар төлөвлөж байгаагаа зарласан. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт нэмж суулгах хуулийг ирэх сард парламентаар батлуулахаар болжээ. Нэг гэр бүлд оногдох тэтгэмжийн мөнгө дээд тал нь нэг сая вон...
Өнөөдөр Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиож байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Наро Банчэн гэгээнтэн...
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар цахимаар мэдээлэл хийлээ. Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд...
Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нараа,Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр...

Энэ 7 хоногын онцлох

Редакцын онцлох