ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ЯМАР ХҮМҮҮС ХАМРАГДАХ ВЭ?

0

Томуугийн эсрэг вакцинд эрүүл мэндийн ажилтнууд, 65-аас дээш настай иргэд, архаг суурь өвчтэй хүмүүс, төрийн өмчит цэцэрлэг болон асрамжийн газрын хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байна.
Харин доорхи тохиолдолд вакцин хийлгэж болохгүйг мэргэжлийнхэн анхааруулж байна.

-Өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд анафилаксийн шок илэрч байсан
-Өндөг тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг байх

  • Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй бол
    -Товлолт болон бусад вакцин менингит, хепатит В, томуугийн вакцинд хамрагдаад нэг сар болоогүй бол, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн бол
    -Уналт таталтын эсрэг эм болон дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа бол томуугийн вакцин хийлгэж болохгүй юм байна.

Харин эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ томуугийн вакцин хийлгэхээр төлөвлөж байгаа бол дараах зөвлөгөөг хүргүүлж байна.

  1. Та хүүхдэдээ вакцин хийлгэхдээ заавартай нь сайн танилцсаны дараа зөвшөөрлийн хуудсыг бөглөөрэй
  2. Хэрвээ вакцин хийж болохгүй заалт танай хүүхдэд байгаа бол энэ тухайгаа эмч болон багшид заавал хэлээрэй
  3. Та хүүхдэдээ вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэгт ус хүргэхгүй, хөндөхгүй, цохихгүй, маажихгүй, элдэв тос жин тавихгүй байх
  4. 3 хүртэлх насны хүүхдийг дархлаажуулснаас хойш нэг сарын дараа давтан тун хийлгэх шаардлагатайг зөвлөж байна
  5. Вакцинжуулснаас хойш 14 хоногийн дотор дархлаа тогтоно Сэтгүүлч Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу