АРАВДУГААР САРЫН ХОЁРНЫ ӨДРӨӨС ХОЙШ 135 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН УЛМААС ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ

0

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан мэдээлэл хүргэж байхаар болжээ. Аравдугаар сарын 09 –ний  өдрийн байдлаар нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдаж,  17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгчээ. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Хордлогын төвд одоо долоон хүн хэвтэн эмчлүүлж байгаа тухай албаныхан мэдээллээ.  Аравдугаар сарын 08-ны  21:00 цагаас 10-р сарын  наймны 16:00 цаг хүртэлх түргэн тусламжийн 103-ын дуудлагаар өрхийн угаарын хийн хөнгөн хэлбэрийн хордлого авсан дөрвөн хүн, хүнд хэлбэрийн арван хүн үйлчлүүлсэн байна.

Харин мэргэжлийн байгууллагаас олон нийт, ард иргэддээ эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух яндангийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг анхаарууллаа.

Сэтгүүлч  Ц.БУЯННЭМЭХ 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу