ГАМШИГ ДАГУУЛСАН ХАР САЛХИНЫ УЛМААС ЯПОНД ОДООГИЙН БАЙДЛААР 35 ХҮН АМИА АЛДААД БАЙНА

0
  • “Хагибис” нэртэй хар салхины улмаас одоогийн байдлаар 35 хүн нас барж, 18 хүн ор сураггүй алга болоод байна. Япон улсын зүүн хойд бүс нутгийн 41,000 өрх гэрэл цахилгаангүй болж, 90 гаруй хүн бэртэж гэмтжээ. Хүчтэй салхины улмаас голууд үерлэж, хөрсний нуралт үүссэн нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна гэж аврах албаныхан хэлжээ.
  •  

Усанд автсан газар мэргэжлийн болон сайн дурын байгууллагын 27,000 хүн тусламж үзүүлж,  авран хайх ажиллагаа явуулж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.

Байгалийн гэнэтийн аюулыг аль болох хохирол багатай даван туулах үүднээс Япончууд урьдчилан гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж хоол хүнс, ус, дулаан хувцас их хэмжээгээр худалдан авч байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч эхэлсэн байна.

Харин Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдын яамнаас Монгол иргэдээ анхаарал сэрэмжтэй байж, тухайн улсын орон нутгийн засаг захиргааны нэгжээс түгээж байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу