Элтон Жонн: Би одоо ч аавынхаа магтаалыг хүсдэг

0

Элтон Жонн  хямдхан цомгийн ковер хийж  дуучныхаа карьерийг эхлүүлсэн  ч  тэрээр бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 5  дахь цомгийн  эзэн байсаар ирсэн юм.

Элтон Жон бол АНУ-ын хөгжмийн  хит парадад шилдэгээр, номер нэгээр орж ирсэн анхны хөгжимчин болсон. Тэрээр гайхамшигт амжилтаараа  гурван удаа  Бритинийн шагналыг хүртсэн бөгөөд  Диана гүнжид зориулсан  “ Candle in The Wind “ хүндэтгэлийн цомог нь  дэлхий даяар 33 сая хувь борлогджээ.

Гэсэн ч үүний аль нь ч түүний аавд сэтгэгдэл төрүүлсэнгүй.

Британийн нисэх хүчний капитан Стэнли Дуайт  (Элтон Жоны аав)  хүүгийнхээ нэг ч тоглолтыг үзэж  байгаагүйгээс гадна хэзээ ч хүүгийнхээ амжилтаар бахархаж байгаагүй. Тэдний харилцаа түүнийг 1991 онд зүрхний өвчнөөр нас барах хүртэл төвөгтэй байсан.

Элтон Жон өөрийн шинэ намтартаа  тэрээр өөрийнхөө бүхий л карьер, амжилтаа  “  би юуг хийж бүтээсэнээ аавдаа харуулах гэж хичээсээр”  өнгөрүүлсэн  гэж үнэнээ хэлсэн байдаг.

“ Энэ солиотой хэрэг ч би зөвхөн аавынхаа магтаалыг хүссэн “ гэж өөрийнхөө номын тухай ярьсан, цорын ганц хэвлэлд өгсөн ярилцлага болох  BBC-д өгсөн яриандаа  алдартан дурьдсан байдаг. “  Хэдийгээр  тэр бараг л 30 жилийн турш хөдөлгөөнгүй нам гүм байгаа ч одоо ч би  аавдаа сайн байсан гэдгээ нотлох гэж хичээсээр байна“.  Гэсэн  ч гайхалтай нь  Элтон Жонн  ямар нэгэн гомдол тээдэггүй бөгөөд аавыгаа  хэтэрхий их шаналсан, уурласан сэтгэл санааны хувьд гарах гарцгүй болсон, хавхан орсон мэт аз жаргалгүй гэрлэлттэй “ өөрийнхөө цаг үеийн бүтээгдэхүүн”  гэж тодорхойлсон байдаг.

“ Гэсэн ч аав маань үнэхээр  миний тоглолтыг үзэхээр ирээгүй, чи сайн ажилласан гэж захидал бичээгүй ч  тэр яаж хэлэх учраа олоогүй  гэж би боддог“  гэж  Элтон Жон тайлбарлажээ.

Лондонгийн баруун хойд хэсэгт байрлах Уэмблийн ойролцоох  Пиннер хотод  Региналд  Дуайт нэртэйгээр өссөн  Элтон эцэг эхийнхээ бүтэл муутай нурж байгаа харилцааг харж байсан.  Тэр хүүхэд насныхаа төлөвших он жилүүдийг  хэрүүл маргаан ээжийнхээ “ бут ниргэлт,довтолгоон”-ны дунд “ түгшүүрийн нөхцөл байдал”-д өнгөрөөсөн.

“ Миний эцэг тос ус шиг л байсан. Тэд хэзээ ч гэрлэх ёсгүй байсан “ гэж  Элтон Жонн хэлэв. “ Та нас ахих тусам тэд ямар замыг туулсан, өөрсдийнхөө аз жаргалын үнэ цэнээр миний төлөө  юу хийх гэж хичээсэнийг  улам илүү сайн ойлгож чадна“. гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу