ШАХМАЛ ТҮЛШИНД ХОРДОЖ НАС БАРСАН ГЭСЭН ОНОШООР МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР ДОЛООН ИРГЭНИЙХЭЭ АЛТАН АМИЙГ АЛДЧИХААД БАЙНА

0

Аравдугаар сарын 03-ны өдрөөс 15-ны хооронд 313 иргэн шахмал түлшинд угаартаж хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгсөн байна. Тэднээс 120 нь хүүхэд байна. Харин 22 том хүн, долоон хүүхэд шахмал түлшинд угаартсанаас болж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шахмал түлшинд хордож нас барсан гэсэн оношоор Монгол улс өнөөдөр долоон иргэнийхээ алтан амийг алдчихаад байна.

Шахмал түлш шатахад илүү их гарч байгаа гэх хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг хорт нэгдэл учир PM2.5  PM10 тоосонцортой хавсарсан бол маш хүчтэй нөлөө үзүүлдэг тухай эрдэмтэд батлаад эхэллээ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД ХОРДОЖ, ДАХИН ХҮНИЙ АЛТАН АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ

Цаашид хүйтний эрч чангарч, иргэд энэ түлшийг ихээр хэрэглэх тохиолдолд яах вэ? гэдэг асуудал нийслэлчүүд бидний өмнө тулгарч байна.

Өнөөдрийн хувьд бол гэр хорооллын айл өрхүүд угаартаж хордохоос эмээн сайжруулсан түлшийг хэрэглэхээс аль болох зайлсхийж модоор гал залгуулж байгаагаа СХД-ийн 4-р хорооны иргэн учирласан. Харин зарим айл өрх цахилгаан халаагуур худалдан авч хэрэглээд эхэлсэн гэдгээ ч хэлж байна. Гэтэл гэр хорооллын ихэнх айлууд  мод түлээд, цахилгаанаар гэрээ халаах боломжгүй. Иргэдийн хувьд  мэргэжлийн байгууллагын өгсөн зааварчилгааг сайтар дагаж мөрдөж байгаа ч угаартаж хордох байдал бүртгэгдсээр байгаад л асуудлын гол нь байна. Өвлийн ид хүйтнээр яа вэ? гэсэн айдас Нийслэлчүүд биднийг бүрхлээ.

Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу