ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИЕ ЗАССАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

0

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Цагдаагийн ахлагч н.Сүхбаатар нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ХУД-ийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм  болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж  ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоожээ. Албан хаагчийн гаргасан энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээсээ уучлалт хүсэж байгаагаа хэвлэлээр дамжууллаа. Үүссэн асуудалд шалгалт явуулан, цагдаагийн ахлагч н.Сүхбаатарыг ажлаас нь халж торгуулийн арга хэмжээ авсан байна.

Олон нийтийн амар тайван, аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, хууль бус үйлдэлтэй өдөр шөнөгүй тэмцэж, албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа олон мянган цагдаагийн албан хаагчийн нэр төрд халдсан ноцтой зөрчил гарлаа. Дахин ийм алдаа  гаргуулахгүй байх тал дээр ЦЕГ онцгойлон анхаарч ажиллахаа дамжуулжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу