ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ БҮСГҮЙД “БЭЛГИЙН ХАЛДЛАГА” ҮЗҮҮЛСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ТҮР СААТУУЛАГДЖЭЭ

0

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн сарын 31-нд Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйн өгзгөнд гар хүрч,  “бэлгийн дарамт” үйлдсэн гэх үндэслэлээр цагдаад баригдан саатуулагдсан тухай Өмнөд Солонгос улсын хэвлэлээр мэдээлж байна. Саатуулагдсан даруйд Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас албаны хүмүүс очиж, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг түр суллуулсан тухай эх сурвалж мэдээллээ.

Төрийн өндөр алба хашиж буй нас намба тогтсон  эрхэм онгоцонд зүй бус үйлдэл гаргаж, Монгол хүнийг, Монголын төрийг муухай харагдуулж байгаад нийгэм бухимдаж байна.   

  Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу