УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ББСБ АЖИЛЛУУЛЖ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

0

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон санхүүжилтэд хамрагдсан иргэн аж ахуйн нэгж дотор, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг 34 аж ахуйн нэгж байсан нь АТГ-аас хийсэн шалгалтаар илэрчээ. Дээрх байгууллагуудаас  албан тушаалтанд хамаарал бүхий 11 аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдсон байна. АТГ-аас  дансны гүйлгээнд нь шалгалт хийхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан бага хүүтэй мөнгөө өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан найман компанийн найман тохиолдол илэрчээ.  ”Уран Сэлэнгэ” ХХК, “Цагийн ирч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намч сод” “Цамба гарав” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК гэсэн нэр бүхий найман аж ахуйн нэгж нь албан тушаалтнуудтай хамаарал бүхий компаниуд болох нь тогтоогдож,  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй авсан мөнгөөрөө барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болон банк бус санхүүгийн байгууллага ажиллуулан иргэдээ мөлжиж дундаас нь их хэмжээний мөнгө унагаж байсан увайгүй үйлдэл нь шалгалтын явцад тогтоогджээ. 

Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад давуу байдал олгосон, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг тусдаа шалгагдаж байна гэсэн мэдээллийг АТГ-аас өглөө. Жирийн иргэний өмнүүр орж, бага хүүтэй авсан зээлээрээ ББСБ ажиллуулж, мөн өндөр хүүтэй хадгаламжид байршуулан олон нийтийг мөлжиж байсан  компаниудын эздийг зарлах болно.

Сэтгүүлч:Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу