М.АНАНД ДЭВЖЭЭГЭЭ ӨВЛӨН АВАХЫН ТУЛД МУ-ЫН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАХ УУ?

0

Сүмогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудаар дамжиж, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид иржээ. Какүрюү М.Анандын уг хүсэлтийг хуулийн дагуу судалж байгаа юм байна.

Мэргэжлийн сүмо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон. Изүцү дэвжээ Ёкозүна их аварга Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сүмо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй, Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй учраас Какүрюү М.Ананд иргэншлээ солих хүсэлтээ гаргасан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: Newsweek.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу