ПАРЛАМЕНТ ЭЦЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

0

Өнгөрсөн хавраас эхлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ парламент хэлэлцэж эхэлсэн. Иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн төлөөлөл, хуульчид болон их сургуулийн хууль эрх зүйн багш нар, бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж саналаа тусгаснаар 19 жилийн дараа 2016 оны УИХ-ын үр дүнд байгуулагдсан энэ парламент Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өнөөдөр баталлаа. Нийт 19 зүйл 35 заалтад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь хуулийн тогтоосон хязгаарт багтсан гэж мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

1992 оны Ардчилсан шинэ үндсэн хууль болон 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа засаглалдаа хийж буй томоохон өөрчлөлт гэж УИХ-ын дарга Г.Занданшатар  онцоллоо. Хуралдаанд 63 гишүүн оролцож, гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг  дэмжлээ.

 Төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас улс орон даяар дагаж мөрдөнө. Харин түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм байна.  Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгажээ.

Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу