ЦЭЦИЙН ГИШҮҮД ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖ, Д.ОДБАЯРЫГ ҮХЦ-ИЙН ДАРГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

0

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр боллоо. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг нь хэлэлцэж  Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас нь  чөлөөлжээ. Цэцийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм.

Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирджээ.

  1. Н.Чинбат /Гишүүн/
  2. Д.Солонго /Гишүүн/
  3. Ш.Цогтоо /Гишүүн/
  4. Ш.Солонго /Гишүүн/
  5. Б.Буяндэлгэр /Гишүүн/
  6. Ц.Нанзаддорж /Гишүүн/
  7. Г.Туулхүү /Гишүүн/
  8. Г.Баясгалан /Гишүүн/

ҮХЦ ийнхүү бүрэн бүрэлдхүүнээр хуралдаж шийдвэрээ гаргасан ч Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ шийднэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу