ТАНИЛЦ: МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ РОБОТ ХУУЛЬЧ ”АГИРЭ”

0

МОНГОЛ ЗАЛУУС ЭХ ОРОНДОО БАХАРХАЛТАЙГААР БҮТЭЭВ

Танд Робот хуулийн зөвлөгөө өгнө гээд төсөөлдөө. Тэгвэл ийм боломжийг Монгол залуус бидэнд олгож байна. Шинэ үеийн төлөөлөл болсон залуучууд ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН хэмээх хуулийн фирм ажиллуулдаг юм байна. Хийж буй ажлынхаа туршлага буюу 140 гаруй загвараар боловсруулсан хөдөлмөрийн бүх төрлийн гэрээ, хэлцэл хуулийн фирмийнхээ дата дээрээ үндэслээд олон нийтэд хуулийн зөвлөгөө мэдээллийг өгөх боломжтой “Хуульч Робот” бүтээжээ. Компьютер, таблет, гар утасаа ашиглан “Агирэ” нэртэй робот хуульчаас  зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг Монголчууддаа олгосон залуусаар бахархаж байна. Цаашлаад үүрэн утасны операторуудтай хамтраад интернет хэрэглэдэггүй хүмүүст ч мессежээр мэдээлэл хүргэж болохоор ажиллаж байгаа юм байна.  

МОНГОЛЫН АНХНЫ РОБОТ ХУУЛЬЧ “АГИРЭ”

“IGeree” нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн бүх төрлийн үйлчилгээг илүү оновчтой байдлаар хүргэх дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ юм гэж  “АГИРЭ” роботыг бүтээлцсэн залуус онцолж байна. Уг роботын хүчин чадал нь одоогийн байдлаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тушаал, шийдвэр зэрэг хөдөлмөрийн харилцаанд шаардагдах баримт бичгийг тухайн хүний оруулсан өгөгдлийн дагуу 5-7 минутад л боловсруулах байдлаар програмчилжээ. Зөвхөн чатбот байдлаар дээрх сэдвийн хүрээнд иргэний сонирхсон асуултанд хариулж байна. Хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа тул   Роботын хүчин чадлаар ажиллахад хугацаа шаардлагатай байгааг ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн туслах  хуульч Ж.Нямбаяр онцолсон.  

 

 “АГИРЭ” ДАВУУ ТАЛ НЬ:

-Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан чатботоор дамжуулан 7 хоногийн бүх өдөр 24 цагийн турш өгнө

-Нэгэн зэрэг хэдэн ч хэрэглэгч хаанаас ч холбогдож болно

-Үнэ төлбөргүй

-Дахин давтагдахгүй 1200 шийдлийг 87.5 хувиар  таньж, бичгэн зөвлөгөө өгнө

Харин “АГИРЭ” нь одоогийн байдлаар:

– хөдөлмөрийн хууль тогтоомжоос бусад асуудлаар нэг ч үг, утга илэрхийллийг ойлгохгүй

-Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг ойлгохгүй

Цаашид  “IGeree” нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бүх гэрээ хэлцлийг боловсруулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна компани байгуулах, хувьцаа эзэмшигчдийн болон хувьцаа шилжүүлэх гэрээг хийх мэтээр хүчин чадал нь улам сайжирахнээ.

Мөн “IGeree” робот хуульч нь төрийн бүх шатны байгууллагуудад хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. ЭмДиЭс энд ХаанЛекс хэмээх хуулийн фирмийн залуус цаг үетэйгээ хөл нийлүүлэн технологийн салбарт манлайлж, Эх орондоо хамгийн анхны хуульч роботыг бүтээсэн нь энэ юм.  

Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу