Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

0

Өнгөрсөн 5 сард УИХ-ын дэд дарга асан Гаваагийн Батхүү агсан төрийн ордондоо учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдрийг хүртэл энэ хэргийн учгийг тайлах гэж цагдаагийнхан ажилласаар байна. Батхүү агсныг тухайн өдөр  Төрийн ордонд хамгийн сүүлд хэний өрөөнд орсон, хэнтэй уулзсан талаар  хуулийн байгууллагаас гэрчүүдийн  мэдүүлэг авсаар байгаа тухай эх сурвалж хэлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд Батхүү агсантай тухайн өдөр ажил хэргийн шугамаар уулзаад салсан гэдэг. Харин тэрээр хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө туслах, зөвлөх нарын  хамт худал мэдүүлэг өгсөн гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ. Тиймээс түүнийг туслах болон зөвлөхийнх нь хамт Эрүүгийн хуульд зааснаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр  яллагдагчаар татсан байна.

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Н.Номтойбаяр туслах зөвлөхийн хамт яагаад худал мэдүүлэг өгсөн бэ?  гэдэгт прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Одоогоор Н.Номтойбаярыг “Худал мэдүүлэх хэрэгт” яллагдагчаар татаж, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа юм байна.

                       

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу