ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ БОЛЛОО

0

Үндсэн Хуулийн Цэцийн даргыг сонгох Цэцийн гишүүдийн хуралдаан өндөрлөлөө. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох хуралдаан болжээ.  

Хуралдаанд Цэцийн гишүүд бүгд оролцож, Цэцийн даргад нэр дэвшигчийг танилцуулснаар нууц санал хураалт явуулжээ. Цэцийн гишүүдийн олонхийн саналаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн даргаар томилсон байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу