Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ ЗАХИДЛЫН ЦААСАНД ХОРДЛОО ГЭЖ ҮҮ

0

Төрийн ордны бичиг хэргээс өнөөдөр  хаяг бүхий захидлыг УИХ-ын дарга Г.Занданшатарын  ажлын албаныханд оруулан өгсөн байна. Түүний  эрэгтэй туслах  “X” захидлыг задлах үеэр дотор нь муухайрах шинж илэрсэн тухай эх сурвалж хэллээ.

ЦЕГ, МХЕГ-ын байцаагч нар төрийн ордонд орж, газар дээр нь очиж шуурхай ажиллан, захидлын цаасыг  шинжлүүлэхээр авч явсан байна.

Одоогийн байдлаар захидлыг задлах үед хордлоо гэх УИХ-ын дарга Г.Зандаршатарын туслахын биеийн байдал хэвийн гэжээ. Хэвлэлээр шуугиад байгаа шиг УИХ-ын даргын туслах захидлын цаасыг нээнгүүтээ ухаан алдаж унасан асуудал огт байхгүй, ажлын ачааллаас үүдэн ядралтын шинж тэмдэг илэрсэн тухай эх сурвалж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу