ГОЛОМТ БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЗАЛИЛЖ ОРОН БАЙРГҮЙ БОЛГОЖЭЭ

0

Голомт банкны эдийн засагчид орон байраа залилуулсан иргэний асуудлыг шат шатны шүүхийн байгууллага үнэн зөв шийдвэрлэлгүй өнөөг хүртэл хохироож байгаа тухай иргэн н.Сувдмаа олон нийтэд хандлаа. Тэрээр аргаа барсандаа хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврэн төв талбайд гарч ирж байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон түүнд хууль шүүхийн байгууллага болон “Голомт банк”-ны удирдлагууд өнгөрсөн хугацаанд яаж хууль бус авирлал гаргасныг доор сийрүүлье.

Голомт банкны эдийн засагчаар ажиллаж байсан Аделбек нь  иргэн Уламбаяр, Энхзул нартай хамтран үйлчлүүлэгчийнхээ 140 саяын төгрөгийн өртөг  бүхий орон сууцыг залилж хохироосон хэрэг 2013 оны 8-р сард гарчээ. Гэтэл өнөөдрийг болтол хохирсон иргэний гомдлыг Монгол банкнаас томилогдсон шинжээч, ЧД-ийн прокурорууд нь хэргийг нь үл огоорч явснаас хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгажээ. Шүүх, прокурор, Монгол банк,  төр засаг түүнийг даган хирсэн банкны бохир сүлжээний золиос болж, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохирч яваа иргэн бидэнд хандсан юм.

МОНГОЛ БАНКНААС  ТОМИЛОГДСОН ШИНЖЭЭЧИД БОЛОН ЧД-ИЙН ПРОКУРОРУУД АВЛИГА АВСАН УУ?

Анх 2013 оны 8-р сард иргэн Урансувдмаа 140 саяар үнэлэгдэх орон сууцаа Уланбаярт худалдахаар болжээ. Тэрээр Голомт банкаар дамжуулах ипотекийн зээл гаргуулахаар болсон байна. Тухайн үед Голомт банкны Тэнгис салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Аделбек нь таны зэлийн асуудал шийдэгдэх учраас орон сууцаа худалдаж буй Уланбаярын эхнэр Энхзулын нэр шилжүүүлж худалдах худалдан авах гэрээг хийлгүүлсэн байна. Удахгүй зээл гарах учир та Голомт банканд данстай байх ёстой гэж Аделбек нь итгүүлсний үндсэн дээр данс нээлгэтэл иргэн Уланбаяртай хамтран эзэмшигчийн дансыг өөрийнх нь зөвшөөрөлгүй нээж, хамтран үйлчлүүлэгчээ залилах аргаа олжээ. Удалгүй Голомт банкнаас байрных нь 70 хувь болох 78 сая төгрөгийн  зээлийн асуудал шийдэгдсэн ч иргэн Уланбаяр түүний  эхнэр Энхзул, тус банкны Тэнгис салбар дахь эдийн засагч Аделбек нар хамтран залилж нэгэн эд хөрөнгө сэтгэл санааны асар их хохирол учруулаад зургаан жил болчихжээ. . Голомт банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Аделбек нь залилан мэхлэх санаа дахин сэдэж үйлчлүүлэгчийнхээ бас нэгэн байрны гэрчилгээг барьцаанд тавиулж 4 өрөө байрны ипотекийн зээлд хамруулчихжээ.

Энэ асуудлаар өмгөөлөгч хөлсөн 6 жилийн турш хууль шүүх, банкны асуудал хариуцсан төрийн төлөөлөл Монгол банканд хүртэл хандаж шинжээч томилуулжээ. Харамсалтай нь 2017 онд томилогдсон төв банкны шинжээч Однаран нь Голомт банкны эдийн засагч Аделбек нь зээл олгох журам зөрчөөгүй байна гэсэн худал дүгнэлт үйлджээ гэж өмгөөлөгч нь хэллээ. Дахин шинжээч томилуулах хүсэлтээ ЧД-ийн прокурор Наранбаатар Булганцэцэг нарт явуулсан ч удаа дараа хойшлуулах шийдвэр гаргаснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх таван жилийн хугацааг дуусгажээ. Аргаа барсан үйлчлүүлэгч нь АТГ-т ханджээ. 2018 онд АТГ-аас МБ-ны шинжээч Однаранд хэрэг үүсгэн шалгаад Аделбек нь зээлийн журам  зөрсөн гэж үзээд дахин шинжээч томилуулсан байна. Гэтэл МБ бүрэлдэхүүнтэй шинжээч нэрийдлээр хэргийг бас л алгуурлаж байгаа тухай гомдоллоо.

Мөнгө улаан нүд цагаан болсон энэ нийгэмд банкны зээлийн эдийн засагч нь залилан хийж, тэр хэргийг нь энэ асуудлыг хянаж шалгах үүрэгтэй Монгол банк нь худлаа дүгнэлт үйлдэж, хууль шүүх прокурорууд нь авлигад идэгдэн энгийн иргэдээ хохироодог залилангийн сүлжээ нүүрлэснийг дээрх хэрэг харуулж байгаа юм. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон иргэн хаана хэнд хандах учраа олж ядан хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврэн төр засгаас тусламж хүсч байна. Хууль шүүхийн байгууллагуудыг үнэн зөв шийдвэр гаргатал тэмцэхээ илэрхийллээ.

Сэтгүүлч: Ц.БУЯННЭМЭХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу