ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ЧИНБАТ, ДУУЧИН Ц.САРНАЙ НАРЫН БИЕ САЙЖИРЧ БАЙНА

0

“Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжимчин  Б.Чинбат өнгөрсөн сарын 27-ны өдөр  БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, түүний  гэргий Ц.Сарнай нь нөхрийнхөө донор болсон билээ. Хосуудын бие сайжирсан тухайгаа дуучин Ц.Сарнай цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.

Ц.Сарнай: “Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэнд. Бид хоёрын бие сайжраад сайхан болж байна. Бид хоёрыгоо сэтгэл санаа, хайр энэрлээр тэтгэж дэмнэж байсан бүх хайртай гэр бүлийнхэн, анд найз, ах эгч, дүү нартаа баярлалаа. Энэ том хагалгааны дараа бид хоёртоо дэлхийн өнцөг булан бүрээс илгээсээр байгаа тэр их хайр, сэтгэлийн гүнээс хайрласан сайхан үгс бүр нь бидэнд ямар их урам зориг, сэтгэлийн хүч өгч чадаж байгааг биеэрээ мэдрэн сууна. Сайхан монгол ахан дүүстээ Чинбаа бид хоёр нь гүнээ талархаж байна аа.

Та нар минь бие биедээ үргэлж сайхан үгсийг харамгүй хэлж, хайраа харамгүй түгээж, сайхан зүйлсийг бодож байгаарай.

Ер нь биеэ байнга шинжлүүлж, сайхан эрүүл хоол хүнсийг хэрэглэж, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах нь эрүүл байхын үндэс юм шүү.

Энэ зурагны тайлбар болгож сонин дуулгахад: Манай энэ эмнэлгийн дарга нь тусгай өвчтөнүүддээ үндэснийхээ загвартай орчин үеийн дээл зориулж оёулж бэлэглэдэг юм байна. Монголын урлагийн сайхан хүмүүс ирж эмчлүүлж байгаад баярлалаа гээд бид хоёрт ийм гоё дээл хийлгэж бэлэглэсэн чинь их сайхан санагдсан” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу