ӨМНӨД СОЛОНГОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ӨРШӨӨЛИЙН САРУУД ЗАРЛАЛАА

0

Өмнөд Солонгос сайн дураараа тус улсаас явсан хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хугацаатай боломж олголоо

Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Мягмар гаригт мэдээлэл хийхдээ  Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаа иргэдийг өөрсдийн сайн дураар тус улсаас явсан тохиолдолд дахин Солонгос улсад ирэхийг нь зөвшөөрнө гэсэн мэдэгдлийг хийлээ. Ингэхдээ тодорхой хугацаа зааж байгаа бөгөөд ирэх 6-р сар гэхэд гарсан байх ёстой гэдэг шаардлага тавьж байна.

Хууль бусаар үлдэх гэсэн гадаадынханы огцом өсөлтийг зогсоохын тулд хууль ёсны зөвшөөрөл байхгүй хүмүүсийг ажиллуулсан ажил олгогчдод оногдуулах шийтгэлийг чангатна болно гэдгээ мөн мэдэгдлээ.

Долдугаар сараас эхлэн өршөөлийн саруудад гараагүй хууль бусаар үлдсэн иргэдийг олж ирүүлэх, хэрэгжилтийг шалгах ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ тохиолдолд цаашид Солонгос улсад дахин нэвтрэх эрх олгох боломжгүй болно гэж мэдээллээ.

Хэдийгээр тодорхой хугацаа заагаад байгаа ч хууль бусаар ажиллаж, амьдарч байсан гадна иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд гарах хугацааг хойшлуулж болох юм байна. Тухайлбал жирэмсэн, дөнгөж төрсөн, бусад эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзнэ гэдгээ БНСУ-ын Хууль зүйн сайд албан ёсоор зарласан байна.

Эх сурвалж: The Korea Times

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу