Вашингтон Пхеньяны дунд өрнөж байгаа үгэн дайн буюу Кимийн ээлжит туршилт

0

Хойд Солонгос Их гүрний удирдагчийг хайхрамжгүй, замбараагүй хөгшин эр гэж нэрлэлээ

Трамп хайхрамжгүй, замбараагүй хөгшин гэж дуудуулав

Умард Солонгосын өндөр албан тушаалтан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийг хайхрамжгүй, замбараагүй, эмх цэгцгүй, хөгшин эр гэж нэрлэлээ. Ингэж ууртайгаар нэрлэх болсны шалтгаан нь Трампын хоёр орны харилцааны талаар хэл амаар хийж байгаа дайн нь асуудлыг хурцатгаж, түүний дайрч доромжлох үйлдэл нь хэтэрч байна гэж үзэж байгаатай нь холбоотой юм байна.

Солонгос Ази-Номхон далайн орнуудын энх тайвны хорооны дарга Ким Ёон Чол өнгөрсөн Даваа гарагт Трампийн  Хойд Солонгосын төвийн мэдээллийн агентлагт өгсөн мэдээллийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Энэ бол Трамп Умард Солонгосын Удирдагч Ким Жон Уныг дахин пуужингийн туршилт хийснээрээ тэдний хоорондох чухал харилцааг үгүй хийж байна гэж түүнд анхааруулсны дараах өдөр юм.

Даваа гарагт Умард Солонгосын өндөр албан тушаалтнууд Трампид хариу барив.  БНАСУ-ын Ажилчдын намын хорооны орлогч дарга Ри Си Ёон Ноён Ерөнхийлөгчид хандаж хэрвээ та томоохон сүйрлийн үр дагаврыг харахыг хүсэхгүй байвал хоёр дахин бод гэж анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл ярихаасаа өмнө сайн бодож бай гэжээ.

Умардын Төвийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр тэрбээр цааш нь үргэлжлүүлэн Доналд Трамп Умард Солонгос юу бодож төлөвлөж байгаа бол гэж сэтгэл түгшиж санаа зовсон байдалтай харагдлаа. Трампийн сүүлийн мэдэгдлүүд нь түүнийг дотроо айдастай байгааг харууллаа. Цаашдаа Трампийг доромжилсон үг хэллэгээ орхихыг санал болгое гэсэн байна.

Вашингтон болон Пхеньян хоёрын харилцаа бүдүүлэг үгсийн тэмцээн болон  өрнөж байна гэхэд болно. Анх Трамп 2017 онд НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг жижигхэн пуужинтэй эр хэмээн тохуурхаж энэ нэр хочийг цөөнгүй удаа хэрэглэсэн.

АНХААРУУЛГА ҮГС

Хойд Солонгосын төвийн мэдээллийн агентлаг Бямба гарагт Соха хиймэл дагуул хөөргөх талбайд маш чухал туршилт явуулсан нь амжилттай болсон бөгөөд ойрын ирээдүйд Хойд Солонгосын байр суурийг өөрчилж болох юм гэж мэдээллээ.

Харин Ням гарагт Трамп твиттер хуудсандаа: Хэрвээ Ким Жон Ун  дайсагнасан үйлдэл, арга барилаа үргэлжлүүлсээр байвал алдах зүйл нь маш их. Бараг л бүгдийг. Гэхдээ түүнийг үнэхээр ухаантай. Ким АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн онцгой харилцаагаа үгүй хийхийг хүсэхгүй… гэж бичсэн байна.

Пхеньян, Вашингтоны дипломат албан тушаалтнууд Хойд Солонгосын эдийн засгийг доройтуулж байгаа Америк болон НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг цуцлахын тулд Кимийг цөмийн зэвсгээсээ ангид байх хэлэлцээрийг хийх оролдлогоо үргэлжлүүлсээр байгаа билээ.

Гэвч Умард Солонгос татгалзаж зайлсхийсэн хэвээр байгаа учраас хэлэлцээр амжилтанд хүрч чадахгүй хэвээр байсаар байна.

Эх сурвалж  CNN      Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу