Британийн томоохон дэлгүүрүүд хар хуванцарын хэрэглээнээс татгалзаж эхэллээ

0

Хуванцар хүнсний барааны сав баглаа, боодол, гялгар уут байгаль орчинд ямар их хор хөнөөл учруулдагийг хүн төрөлхтөн мэддэг ч гамшиг үргэлжилсээр байгаа нь харамсалтай. Хэрвээ энэ үйлдэлдээ дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд далайд загаснаас илүү хуванцар нь олон болно гэж тооцоолсон нь ч бий.

Тэгвэл хар өнгийн хуванцар нь бүр илүү хор хөнөөлтэй. Дахин боловсруулж бүрэн гүйцэд задардаггүй. Тиймээс Их Британийн томоохон супермаркетууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнд хар пластик хэрэглэдэгээ зогсоох үүрэг амлалт өглөө.

Магадгүй та энэ долоо хоногт энэ тухай бодолгүйгээр хар пластик зүйл хэрэглэсэн байж болох юм. Гэхдээ та үүнийг хэзээ ч дахин ашиглаж болдоггүй гэдгийг мэдэх үү?

Хүнсний сав, баглаа боодлын салбарт байнга ашиглагддаг хар хуванцар нь хямд бөгөөд хар дэвсгэр нь хэрэглэгчдэд хоолыг илүү амттай, идэж үзмээр харагдуулдаг.

Гэвч  олон дахин ашигладаг дахин боловсруулах үйлдвэрт хэрэглэдэг хараа зүйн  ангилах систем нь хар пластик дахь өнгийг ялгаж чаддаггүй. Үр дүнд нь хуванцарын ихэнх нь задраагүй үлдэж, хог болж дуусдаг.

Энэ материал нь дахин ашиглахад маш хэцүү учраас Их Британийн томоохон дэлгүүрүүдийн зарим нь 2019 оны төгсгөл гэхэд бусад нь 2020 оны сүүлч гэхэд бараа бүтээгдэхүүнүүдээ хар пластик хэрэглэхээ зогсооно гэдэг үүрэг амлалт авчээ.

Хэдийгээр хар пластик савны шошгон дээр дахин ашиглаж болно гэсэн учраас тэр дагуу нь та зохих хогийн саванд нь хийсэн нь дахин боловсруулах үйлдвэрт хүргэгдсэний дараа энэ гарцаагүй хог болж дуусдаг.

Хуванцарын хор хөнөөл   

Хуванцар хог хаягдал нь хүн төрөлхтөний экосистемийг бохирдуулж байна. Жил бүр ойролцоогоор 8 сая тонн хуванцар жил бүр манай гарагийн далайд хаягддаг.

Хуванцар хог хаягдалаас болж байгаль орчны өсөн нэмэгдэж байгаа аюул, заналхийллээс гадна дэлхий даяар хуванцар сав баглаа боодлын дөнгөж 14 хувийг дахин боловсруулахаар цуглуулдаг.

 Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Олон улсын нэр хүндтэй байгууллага болох Greenpeace хар хуванцарыг илрүүлэх зорилгоор  дахин боловсруулах системийг өөрчлөх нь маш их цаг, мөнгө шаардагддаг гэжээ.  Тиймээс ч Британийн Засгийн газар асуудал ихтэй хуванцарыг ашиглахыг шууд хориглох нь илүү хялбар шийдэл гэж үзэж байна.

Эх сурвалж WEFORUMOM.ORG                                                                           Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу