Дэлхий даяар анхаарлаа хандуулж буй Импичментийн тухай хэдэн үг

0

Сенат шүүх хурал явуулах ёстой юу?  Трамп Клинтоноос юугаараа ялгаатай вэ? Ерөнхийлөгч өөртэй өршөөл үзүүлж чадах уу? зэрэг  маш олон асуулт байна.

Ерөнхийлөгчийг хариуцлага алдсаных нь төлөө шүүхэд дуудах байдлаар хариуцлага хүлээлгэж албан тушаалаас чөлөөлөх конгрессийн бүрэн эрх нь гүйцэтгэх засаглал дахь эцсийн хяналт нь юм. Одоогоор яг энэ аргаар Цагаан ордноос хүчээр явж байсан нэг ч Ерөнхийлөгч байхгүй ч Ричард Никсон өөрийг нь гарцаагүй огцруулах нөхцөл байдалтай нүүр тулж байснаас буулт хийсэн нь  дээр гэсэн сонголтыг өөртөө хийж эрх мэдлээ шилжүүлэн өгч байв.

Үндсэн хуулийн дагуу Конгресс эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Импичмент гэдэг нэр томъёог гол төлөв хэн нэгнийг албан тушаалаас нь зайлуулах утгаар хэрэглэдэг боловч үнэндээ энэ нь зөвхөн албан ёсоор хэрэгжүүлж байгаа үүрэг хариуцлагат хамаардаг. Хэрвээ Цагаан ордон хууль зөрчсөн гэж үзвэл Сенат хэрэг дээр шүүх хурал явуулж тухайн албан тушаалтан – Ерөнхийлөгч эсвэл Холбооны улсын, засгийн газрын гишүүдийг цаашид тухайн албан тушаал дээр үлдээх эсэх мөн хориглох эсэхийг шийддэг.

Цагаан Ордон 19 хүнийг буруутай эсэх талаар нь шүүх ажиллагаа явуулж байснаас ихэнх нь холбооны улсын шүүгчид байв. Хоёр Ерөнхийлөгч- Эндрью Жонсон, Билл Клинтон нарыг шүүх хурал болж байсан ч Сенат тэдний аль алинд нь шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Эндрью Жонсоны буруутай эсэх асуудлаар Сенат 1868 онд, Билл Клинтоны буруутай эсэх асуудлаар 1998 онуудад тус тус шүүх ажиллагааг явуулж  санал хураалтаар шийдвэрлэж байв.

Никсон Шүүхийн хорооноос Импичментийн гурван заалтыг баталсны дараа гэхдээ Сенатын танхимд тэдгээр заалтуудаас санал хураалт явуулахаас огцорсон.

АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан, хээл хахууль авсан, бусад хүнд гэмт хэрэг болон шүүхээр шийдүүлсэн бусад хэргийнх нь төлөө шийтгэл хүлээлгэж болно гэж заасан байдаг.  Эндээс урвалт, хээл хахууль гэдэг нь хангалттай ойлгомжтой бол  Үндсэн хуульд  хүнд болон хөнгөн гэмт хэрэг гэдэг нь юу болохыг тодорхой заагаагүй гэсэн шүүмжлэл байдаг юм байна.

Эх сурвалж NBC news

Д. Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу