Урлагийн боловсрол урт наслуулдаг болох нь тогтоогджээ

0

Театр, музей эсвэл урлагийн галерей нь таныг урт наслахад туслана. Эдгээр газруудаар зочилж, бүтээлүүдийг үзэж сонирхох тусам соёлын энэ боловсрол нь илүү сайнаар нөлөөлдөг болохыг шинэ судалгаа харууллаа.

Лондонгийн Их сургуулийн судлаачид урлагийн салбарт ажилладаг хүмүүс, байнгын үзэгчид, сард цөөн удаа театрт очдог хүмүүсийг музей болон урлагийн галерей огт үздэггүй хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл нь 31 хувиар буурдаг болохыг олж тогтоосон байна. Тэр ч байтугай жилд ганц хоёр удаа музей, театр ордог хүмүүсийн эрт нас барах эрсдэл 14 хувиар буурч байжээ.

Судлаачид Англид амьдарч байгаа 50 болон түүнээс дээш насны хөгшрөлтийн талаарх илүү өргөн хүрээтэй судалгаанд хамрагдсан 6000 гаруй хүнээс авсан мэдээллийг харж дүгнэлтээ гаргасан байна.

Архи, тамхи, дасгал хөдөлгөөн зэрэг бусад эрүүл мэндийн нөхцөл байдал нь насжилтанд нөлөөлдөг ч гэлээ хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа гэж огт боддоггүй чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, сэтгэлийн таашаал авах зэрэг нь эрүүл мэнд, урт наслалтад сайнаар нөлөөлдөг болохыг судалгааны багийн судлаач ярьжээ.

Энэхүү судалгаа нь бүрэн эхээрээ BMJ сэтгүүлийн Лхагва гарагийн дугаарт нийтлэгдсэн байна.

Аливаа хүн урлагтай холбогдсноор оюун санаа амарч хүмүүс өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох боломжийг олгодог бүтээлч сэтгэлгээ сэргэдэг.

Эх сурвалж CNN

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу