Хамгийн эрэлттэй 15 ажил, мэргэжлийн жагсаалтыг танилцуулж байна

0

АНУ-ын бизнес,хөдөлмөр эрхлэлтийн талаар үйлчилгээ үзүүлдэг Linkedln-ээс хамгийн их эрэлттэй 15 ажил мэргэжлийн жагсаалтын гурав дахь тайлангаа олон нийтэд танилцууллаа. Хамгийн хурдтай өсөж байгаа 15 ажлын байр, тэдгээртэй холбоотой ур чадвар, хотуудыг тодорхойлсон байна. Энэ жил хиймэл оюун ухаан, дата, өгөгдлийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг өндөр байсан бөгөөд ирэх жил ч мөн адил бараг бүх салбарт өргөжин тэлэхээр байгааг тогтоожээ. Анх удаагаа энэ жагсаалтанд робот ирсэн нь ажиглагдлаа. Өөр нэг онцлог зүйл нь тэргүүлэгчдийн жагсаалтанд инженер гэдэг үг хамгийн багадаа таван удаа орсон байна.

Ингээд 2020 онд хамгийн эрэлттэй байх ажлын байрны жагсаалтыг танилцуулья.

Хиймэл оюун ухааны мэргэжилтэн
Жилийн өсөлтийн түвшин: 74%
Ажилд хамаарах онцгой чадварууд: Тоног төхөөрөмжтэй ажиллах, хэл боловсруулах
Хаана ажлын байр байх: Сан Франциско, Нью-Йорк, Бостон, Сиэттл, Лос Анжелос

Робот техникийн инженер
Жилийн өсөлтийн түвшин: 40%
Хаана ажлын байр байх: Сан Франциско, Атланта, Нью-Йорк, Вашингтон ДС, Бостон
Ажил олгож байгаа топ салбаруудын шалгуур: Мэдээллийн технологи, үйлчилгээ, салбарын автоматжуулалт, комьпютерийн программ хангамж, санхүүгийн үйлчилгээ,

Дата, мэдээлэл судлаач
Жилийн өсөлтийн түвшин 37%
Ажлын байранд шаардагдах чадвар: техникийн ажиллагаа удирдах, мэдээлэл боловсруулах
Хаана ажлын байр байх: Сан Франциско, Нью-Йорк, Вашингтон ДС, Сиэттл, Бостон

Өгөгдлийн инженер
Жилийн өсөлтийн түвшин: 35%
Хаана ажлын байр байх: Сан Франциско, Нью-Йорк, Лос Анжелос, Бостон, Вашингтон ДС

Сайтын аюулгүй байдлын инженер
Жилийн өсөлтийн түвшин: 34%

Хэрэглэгч үйлчлүүлэгчийн амжилт бүтээмжийн тусгай ажилтан/мэргэжилтэн
Жилийн өсөлтийн түвшин 34%
Ажлын байранд шаардагдах онцгой чадвар: Үйлчилгээ, борлуулалтын хувьд программ хангамж, үйлчлүүлэгчийн харилцааны менежмент, дансны менежмент, үйлчлүүлэгчээ хадгалах
Хаана ажлын байр байх: Сан Франциско, Нью-Йорк, Бостон, Чикаго, Вашингтон ДС

Борлуулалт хариуцсан төлөөлөгч
Жилийн өсөлтийн түвшин 34%
Дата инженер
Жилийн өсөлтийн түвшин 33%

Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтэн
Жилийн өсөлтийн түвшин 33%
Ажлын байранд шаардагдах ур чадвар: хэрэглээний зан төлөвийн шинжилгээ, Аутизми спектрийн эмгэг, зан үйл, сэтгэцийн эрүүл мэнд

Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн
Жилийн өсөлтийн түвшин 30%

Программист
Жилийн өсөлтийн түвшин 30%

Санхүүгийн албаны дарга
Жилийн өсөлтийн түвшин: 28%
Ажлын байранд шаардагдах ур чадвар: Cтратегийн түншлэл, гарааны бизнес, зах зээлд шилжих стратеги, гүйцэтгэх удирдлага

Cloud инженер
Жилийн өсөлтийн түвшин: 27%

Вэб хөгжүүлэгч
Жилийн өсөлтийн түвшин: 25%

Бүтээл эзэмшигч
Жилийн өсөлтийн түвшин: 24%

Эх сурвалж: weforum.org

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу