ИВАНКА ТРАМП НЭГ НОМЕРТ ГЭР БҮЛЭЭ ЭРЭМБЭЛЭНЭ

0

Ерөнхийлөгчийн ууган охин, Цагаан ордны зөвлөх Иванка Трамп хэрвээ түүний аав 2020 оны сонгуульд ялалт байгуулбал, түүний засаг захиргааны сонгуульт хугацаанд  Вашингтон ДС-д ажиллахгүй. Гэхдээ түүний шийдвэр  хүүхдүүдэд нь аль нь хамгийн сайн тохирох  вэ гэдгээс хамаарна гэж мэдэгджээ.

Би хамгийн түрүүнд миний хүүхдүүд, тэднийхээ аз жаргалд хөтлөгдөнө.  Тэд маань  миний хувьд хамгийн чухал нэг номерт анхаарах асуудал байх болно. Хүүхдүүдийнхээ хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж, хүсэлд нь нийцүүлэхийн тулд шаардлагатай үед нь  миний шийдвэр үргэлж уян хатан байна. Тиймээс хүүхдүүдийн маань надад өгөх хариулт намайг удирдана“ гэж Иванка Трамп CBS news-д ярилцлага өгөх үеэрээ хэллээ.

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүний аав ялалт байгуулсны дараа Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнер нар 2017 оны нэгдүгээр сард улсынхаа Нийслэлд орон сууц худалдан авч, Нью-Йорк хотоос нүүж ирсэн. Иванка гуравдугаар сараас нь Цагаан Ордонд албан ёсны Зөвлөх болж, урьд өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан туршлага байхгүй гэдэг  шүүмжлэлтэй нүүр тулж байв.

Түүний эрхлэх асуудлын хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхи, хөдөлмөр эрхлэж байгаа гэр бүлийн асуудлууд, ажиллах хүчний хөгжил, боловсролыг дэмжих, хүний наймаатай тэмцэх зэрэг асуудлууд багтдаг. Тэрээр саяхан холбооны улсын ажилтнууд болон гэр бүлд эрүүл мэндийн цалинтай чөлөө авдаг болоход нь дэмжлэг үзүүлээд байгаа юм.

Иванка Трампийн ярилцлага CBS телевизээр өнгөрсөн Баасан гарагт цацагдсан бөгөөд тэрээр өөрийнхөө ажлыг  “ дуусаагүй”  байгаа  “ Бид маш их зүйлийг хийсэн. Гэхдээ энэ хангалттай биш” гэж  дүгнэжээ.

Эх сурвалж  CNN

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу