Мэрайн Кери дөрвөн арванд дуу нь Виллбордыг тэргүүлсэн анхны дуучин боллоо

0

Дэлхийн хүн төрөлхтөний хамгийн сайн мэддэг шинэ жилийн дууны жагсаалтанд Мэрайн Керигийн дуулсан “ All I want for chrismass is you” дуу орох нь дамжиггүй.

Нэрт дуучны 1994 онд гаргасан Зул сарын баярын миний авахыг хүсэж байгаа бүх зүйл бол чи буюу “ All I want for chrismass is you” дөрвөн арваны турш Виллбордын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсээр иржээ.

1990-ээд он, 2000 иад он, 2010 он, одоо 2020 онд ялангуяа шинэ жилийн үеэр Супер хит нь Мэрайн Керигийн “ All I want for chrismass is you” байв. Шинэ арваны хит дуунуудын нэг нь мөн л “ All I want for chrismass is you” байсан гэдгийг Billboard баталлаа.

Дуучин энэ дуугаа 25 настай байхдаа 12-р сард анх гаргаж байсан бөгөөд цацагдсан даруйдаа л үзэгчдийн зүрх сэтгэлийг татаж тухайн үедээ шинэлэг байж дөрвөн долоо хоногийн турш чартыг тэргүүлж байсан түүхтэй.

Түүхэн амжилтыг тогтоогоод байгаа “ All I want for chrismass is you” нэг долоо хоногт гэхэд л хамгийн багадаа 7,2 сая хандалт авч байсан талаар Billboard мэдээлжээ.

Гурван өөр арванд дуу нь шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан Стиви Вондер, Элтон Жон, Мадонна, Ашер нарын цөөн уран бүтээлчид байдаг. Харин Мэрайн Кери дөрвөн аравны турш тэргүүлсэн нь цорын ганц уран бүтээлчээр тодроод байгаа нь энэ юм.

Зул сар, шинэ жилийн үеэр бүтээгдсэн цаг үеэсээ хойш шилдэгийн шилдэг дуу “ All I want for chrismass is you” байлаа.

Эх сурвалж CNN

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу