Иран өшөө авалтаа эхлүүлж АНУ болон Холбоотнуудад нь хатуу анхааруулга өглөө

0

Иран Америкийн нөхцөл байдал улам хүндэрч бараг дайны байдалд шилжээд байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллээр ярьж, бичиж эхэллээ.

Эрбил хотод хоёр баллистик пуужингаар хоёр газарт цохилт өгсөн гэж Курдын аюулгүй албаны ажилтнууд CNN-д ярьжээ.

Уг халдлагууд Лхагва гарагийн өглөө эрт Иракад болсон байна.

Нэг пуужин нь Иракын Эрбил олон улсын нисэх онгоцны буудал дотор дэлбэрэлгүй газардсан бол хоёр дахь пуужин нь Эрбил хотоос 33 км-ийн зайд унасан бөгөөд хүний амь нас эрсдсэн тохиолдол гараагүй байна гэж CNN мэдээлэв.

Энэ бол Ираны цэргийн хамгийн нөлөө бүхий Генералыг Трампын захиалгаар хөнөөсний дараагаар Ираны зүгээс өгч байгаа хариу арга хэмжээнийх нь эхлэл юм. Ираны баллистик пуужингийн довтолгоон нь Ойрхи Дорнод дахь Америкийн холбоотнуудад өгсөн анхааруулга гэдэг нь тодорхой байна. Хэрвээ нөхцөл байдал хурцадвал Израйль болон Арабын холбоотнууд дайнд татагдан орох эрсдэлтэй гэж Аль Жазийра мэдээллээ.

Ираны алагдсан цэргийн командлагч Кассем Сулеймани ард иргэдийнхээ дунд нэр хүнд өндөртэй нэгэн байсан бөгөөд Мягмар гарат болсон түүний оршуулгын ёслолын үеэр түүнд хүндэтгэл үзүүлэх гэж маш олон хүн цуглаж чихэлдснээс болж хамгийн багадаа 56 хүн нас барж 200 гаруй хүн шархатсан талаар Ираны хэвлэлээр бичиж байна.

Энэхүү оршуулгын ёслолын үеэр Ираны талаас Америкаас өшөө авах тухай байнга яригдаж байсан билээ. Ингээд Иран тэргүүн Командлагчаа эцсийн замд нь үдсэнийхээ дараа ийнхүү хариу цохилт авч эхэллээ.

In this photo released by the official website of the Office of the Iranian Supreme Leader, supreme leader Ayatollah Ali Khamenei, center, leads a prayer over the coffins of Gen. Qassem Soleimani and his comrades, who were killed in Iraq in a U.S. drone strike on Friday, at the Tehran University campus, in Tehran, Iran, Monday, Jan. 6, 2020. (Office of the Iranian Supreme Leader via AP)

Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ нөхцөл байдлыг маш эрсдэлтэй, дайн дэгдэж болзошгүй гэж дүгнэж байна.

Өнөө өглөөнөөс эхлэн АНУ-ын эсрэг хариу цохилтоо эхэлж Иракийн нисэх хүчний баазад байрлаад байгаа Америкийн цэргийн баазад байрлуулсан пуужингийн системийг дэлбэлж, АНУ болон түүний холбоотнуудад хариу арга хэмжээ авахгүй байхыг анхаарууллаа.

АНУ-ын албаныхан агаарын баазад агаарын цохилт өгснийг хүлээн зөвшөөрлөө.Гэхдээ хор хөнөөлийн талаар шууд хэлэх үг алга гэсэн байна.

Ираны төв телевиз энэ халдлага нь Генерал Сулейманыг хөнөөснийх нь төлөө өгч байгаа өшөө авалт байсан гэж мэдээлжээ.

Эх сурвалж CNN TheKoreaTimes

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу