Украйны 180 зорчигчтой онгоц осолдож, нэг ч хүн амьд үлдсэнгүй

0

Ираны Тегран хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас өнөө өглөө 180 зорчигчтой хөөрсөн Украйны онгоц Теграны ойролцоо осолдлоо.

Ираны төв телевизийн мэдээлж байгаагаар онгоцонд байсан бүх хүн нас баржээ.

Боинг 737-800 онгоц Нийслэл Тегаранаас баруун өмнөд зүгт Паранд хотын ойролцоо осолдсон байна. Ираны төв телевиз нэг ч амьд хүн үлдээгүй талаар мэдээлж сошиал сүлжээнд зургуудыг байршуулжээ.

Одоогоор яригдаж байгаа зарим мэдээллээр онгоцны ослыг техникийн гэмтэл байсан байж магадгүй гэж үзэж байгаа талаар мэдээлж байна.

Энэхүү осол нь Иран Ирак дахь АНУ-ын хоёр бааз руу хариу дайралт хийснээс хойш хэдхэн цагийн дараа тохиолдсон юмаа.

Эх сурвалж AlJAZEERA

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу