ХАРБИН ХОТОД БОЛСОН ЦАСАН БАРИМЛЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЧУУД ТҮРҮҮЛЛЭЭ

0

БНХАУ-ын Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсөн урлалын  тэмцээн  энэ сарын 4-8-ны өдрүүдэд боллоо. Монгол, Орос, Индонез зэрэг 10 улсын 25 баг бүтээлээрээ өрсөлдөж тэмцээний шилдгүүд шалгарчээ.

Цасан баримлын тэмцээнд эх дэлхий, хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвээр урласан Монголын уран бүтээлчдийн бүтээл тэргүүллээ. Харин мөсөн баримлын тэмцээнд ОХУ-ын уран бүтээлчид шилдгээр шалгарчээ.

Австралийн коала баавгайг бурхны мутар дээр урласан нь эх дэлхийгээ хамгаалах уриалга болсон төдийгүй, галд сүйтгэгдэж буй Австрали тивийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж ирснээрээ онцгой ач холбогдолтой хэмээн шүүгчид үзсэн байна.

Харбин хотод цасан баримлын тэмцээн 25 дахь удаагаа болж буй бол мөсөн баримлын тэмцээн нь 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу