Филиппиний Галт уулын дэлбэрэлтийн бэлд Хосууд хуримаа хийлээ

0

Өнгөрсөн Ням гарагаас Филиппиний хоёр дахь хамгийн идэвхтэй галт уул Таал оргилж үнс нурам ойр хавийн байшин барилгуудыг нөмөрснөөс дээвэр нь даалгүй нурах аюул нэмэгдэж байна.

Таал уулын орчмын 27 тосгоноос 36,000 хүнийг нүүлгэн шилжүүлж, нийт 130 хоргодох байрт суурьшуулаад байгааг Филиппиний иргэний хамгааллын алба мэдээлсэн байна.

Галт уулын дэлбэрэлт хэдхэн цагийн дараа, эсвэл хэдэн өдрийн дараа ч болж магадгүйг судлаачид анхааруулжээ.

Хэдийгээр Филиппинд ийнхүү аюулт үзэгдэл болж байгаа ч байгалийн энэ гамшигт үзэгдэл энэ хосын хуримын зургийн гайхалтай фон болсон зураг цахим орчныг чимлээ.

Таал уулын 10 милийн зайтай газарт Ням гарагт нэгэн хос хуримаа хийж, хосуудын зурагны ард харагдах утаа, хөө, тортог хуримын зурагт харин ч чимэг болж өгсөн байна.

Хосуудын амьдрах ганц тохиох нандин мөчийг мөнхөлсөн энэ зургийг Гэрэл зурагчин Ранфольд Эван авсан гэж Нью Йорк Пост мэдээлжээ.

Хуримын үдэшлэг Манилагаас өмнө зүгт оргилж байгаа галт уулаас 37 милийн зайтай байрлах газарт болсон бөгөөд дэлбэрэлтэд өртөж болзошгүй газар ажээ.

Фэйсбүүкт нийтлэсэн энэхүү зургийг Даваа гарагаас эхлэн 20 мянган гаруй хүн сэтгэгдэл үлдээж 6000 гаруй удаа шэйр хийж бусадтай хуваалцсан байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Таал галт уулаас 65 км зайтай оршдог нийслэл Манила хотын амьдрал бараг зогсоод байгаа юм. Манила хотод N95 төрлийн тоосонцроос хамгаалах маскны эрэлт нэмэгдэж, нэг бүрийн үнэ нь 200 песо ($4) хүрсэн байна. Энгийн үед маскны үнэ 30 песо хүрдэг байжээ.

Манила хотын захиргаа маскны эрэлтээс ашиг хонжоо хайхгүй байхыг уриалж, үнэ хөөргөдсөн этгээдүүдийг хатуу шийтгэхээ амласан байна.

Хэрвээ энэ галт уул дэлбэрвэл 1991 онд тохиож байсантай ижил хэмжээний гамшиг болох магадлалтайг эрх баригчид анхааруулж байна. 1991 онд тус улсын Пинатюбо галт уул дэлбэрэхэд 847 хүн амь үрэгдэж байжээ.

Таал галт уулын идэвхжил хэдэн өдөр үргэлжилдэг бөгөөд ганцхан 1754 онд долоон сарын турш үргэлжилж байсан байдаг.

Эх сурвалж Voxnews, Bloomberg

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу