Алдартай Нүүр хувиргагч эмэгтэйг Трансжендер гэдгийг 10 гаруй жилийн дараа мэдэв

0

Алдартай нүүр будагч, youtuber Никки Де Жагер өөрийгөө трансжендер гэдгээ өөрийнхөө 12 мянган дагагчидтай илчилсэн байна.

25 настай нүүр хувиргагч буюу make up artist тэрээр нэг өдөр өөрийгөө хэн болохыг дэлгэнэ гэж төлөвлөж байсан гэлээ. Гэтэл хэн нэгэн түүний зөвшөөрөлгүйгээр түүнийг хэн болохыг сошиал медиагаар дамжуулан илчилнэ гэж сүрдүүлсэн учраас ийнхүү дагагчиддаа хандан мэдэгдэл хийхээр болсон нь энэ юм байна.

Тэрээр энэ үнэнээ өнөөдөр та бүхэнд цаашлаад дэлхий нийтэд дэлгэж байгаадаа итгэж чадахгүй байгаа ч эцэст нь ингэж нууцаа дэлгэх нь сайхан байна. Цаашид өөрийнхөө чөлөөтэй байх цаг боллоо гэж ярилаа.

Де Жагер амьдралынхаа ихэнх цагийг YouTube сувагтаа зарцуулдаг бөгөөд 11 жилийн өмнө анхныхаа make up-ийн хичээлийг оруулж байжээ. Голландын блог бүтээгч нь интернетэд алдаршсан нэр хүндээ ашиглаж өнгөрсөн хугацаанд Ofra, Maybelline, Too Faced зэрэг гоо сайхны брэндүүдтэй хамтран ажиллаж хэд хэдэн бүтээгдэхүүнийг гаргаж байсан аж.

Түүнийг YouTube-дээ “ Би нуугдахаа больж байна” гэсэн мэдээлэл оруулснаас хойш таван цагийн дотор бичлэгийг нь 5,5 сая үзэгч үзжээ.

Тэрээр Даваа гарагт хийсэн энэхүү мэдэгдлээрээ өөрийнхөө амьдрал, түүхийг бусадтай хуваалцснаар бусдад өөрийнхөөрөө амьдрах урам зоригийг өгнө гэдэгт итгэж байна гэв.

Транжендер гэдгийг нь олон жилийн дараа мэдэж байгаа энэ эмэгтэй бүр бага наснаасаа ээж, багш нарынхаа дэмжлэгтэйгээр энэ шилжилтийг эхлүүлсэн бөгөөд 19 нас гэхэд нь түүний эрэгтэйгээс эмэгтэй болох энэ шилжилт бүрэн дууссан байна. Түүнээс өмнө таван жил дааврын эмчилгээ хийсэн аж.

Эх сурвалж NBC

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу