Хятадын Эрүүл мэндийн байгууллагаас халдварын дэгдэлт газар авч байгааг анхаарууллаа

0

Шинэ вирусын халдвар Лхагва гарагийн байдлаар нас барсан хүний тоо 9 болж халдвар авсан хүний тоо 440-д хүрсэн бөгөөд Хубэй мужид дэгдэлтийг барьж хяналтандаа байлгахаар хичээж байгаа талаар Хятадын Эрүүл мэндийн албаныхан мэдээллээ. 

Мөн шинэ вирус мутацид орсон байж болохоос гадна цаашид ч тархалт үргэлжлэхээр байгааг анхааруулж байна. 

Түүнчлэн өвчтэй хүмүүстэй хамт байсан 2197 тохиолдол  байгаа бөгөөд тэдгээр хүмүүс “амьсгалын замын” вирусын халдвар авсан байна. Энэ мэдээллийг Хятадыг Эрүүл мэндийн хорооны дэд сайд Сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ баталгаажуулав. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нөхцөл байдлыг хэлэлцэх яаралтай хурлыг зарлаад байгаа бөгөөд Дэлхийн хэмжээнд онц байдал заролах эсэхийг шийдэх юм. 

Хятадын Ухань хотоос эхлэлтэй вирусын халдвар Бээжин, Шанхай зэрэг Хятадын хотуудаар тархаж цаашлаад Өмнөд Солонгос, Япон, Тайвань, АНУ-д халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 

Энэ долоо хоногт Хятадын цагаан сар болохтой холбоотойгоор  сая сая хүмүүс дотооддоо болон хилийн чанадад аялах бэлтгэлээ хийж байгаа цаг учраас иргэдэд холбогдох цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байгаа талаар Хятадын холбогдох албаныхан мэдээлж байна. 

Эх сурвалж REUTERS  BBC

Д. Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу