Коронавирус: Нэг шөнийн дотор 73 хүн нас барж, 3694 хүн шинээр халдвар авсан байна

0

Хятадын Ухань хотоос голомтолсон Коронавирусын халдварын нөхцөл байдал тун хүнд байна. Ганцхан шөнийн дотор халдвар авсан болон нас барсан хүний тоо байнга нэмэгдэж байгаа бөгөөд Пүрэв гарагийн өглөөний мэдээгээр нас барсан хүний тоо урьд өдрүүдээс хамгийн өндөр буюу 73 хүн амь насаа алдсан мэдээтэй угтлаа.

 Хятадын эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр нэг шөнийн дотор 73 хүн нас барж, шинээр 3694 хүн халдвар авсан байна.  Нийт нас барсан хүний тоо 563-ийг давжээ. Мэдээ орчуулж байх мөчид  нас барсан хүний тоо 565 болсон байлаа.

Пүрэв гарагийн өглөө Эх газрын Хятадад болон Хубэй мужид өчигдөр буюу Лхагва гарагтай харьцуулахад аль аль жаахан бууралттай байсан гэж South China Morning Post мэдээлж байна. Тодруулбал тус улсад шинээр 3694 тохиолдол шинээр батлагджээ. Өмнөх өдөр нь 3887 хүн шинээр халдвартай нь батлагдаж байсан юм. Харин Хубэй мужид шинээр 2987 тохиолдол батлагдсан байна.

Халдвар тархсан байдлаас харвал 1-р сарын 28-ны өдөр Хятад болон Хубэй мужид батлагдсан халдварын тоо хамгийн бага буюу 3156 байсан бол хамгийн өндөр үзүүлэлт нь Мягмар гарагт шинээр батлагдсан халдварын тоо 3887 болж байсан байна.

Үхлийн аюултай коронавирус  анх 2019 оны 12-р сарын сүүлээр Хятадын Хубэй мужийн Ухань хотод гарснаас хойш өнөөдрийн байдлаар дэлхий даяар 565 хүний амь насыг авч одоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар халдвартай гэдэг нь батлагдсан хүний тоо 28 мянгыг даваад байна.

Эх сурвалж South Morning Post

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу