Ухань хотын эмнэлэгт хэвтэж байсан АНУ-ын иргэн нас баржээ

0

ямба гарагийн байдлаар Коронавирусын халдвараар Хятадад 86 хүн нас барж шинээр 3399 тохиолдол бүртгэгдсэн талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээллээ. Нийтдээ халдвар авсан хүний тоо 34,884 болсон байна.

Хубэй муж болон бусад таван мужид шинээр 81 хүн нас барж нийт амь насаа алдсан хүний тоо 724 болжээ.

Харин халдварын голомт болох Хубэйд Бямба гарагийн өглөөний мэдээгээр шинээр 2841 халдвартай болох нь батлагдсанаар тус мужид нийт батлагдсан халдвартай хүний тоо 24,953 байгаа бол нас барсан хүний тоо 699 боллоо.

Мөн түүнчлэн Уханьд байсан АНУ-ын  иргэн  коронавирусын халдвараар нас барсныг АНУ-ын элчин сайд  өнөөдөр  мэдээллээ. Коронавирустэй гэж оношлогдоод байсан АНУ-ын 60 настай иргэн Уханийн эмнэлэгт 2-р сарын 6-ны өдөр нас барсан болохыг  тус улсын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлж ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэв. Энэ нь тус вирусын халдвараас нас барсан анхны гадаад иргэн болж байгаа аж.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Мягмар гарагийн байдлаар тус улсад гадаад 19 иргэн халдвар авсан болох нь шинжилгээгээр баталгаажсан бөгөөд тэдний хоёр эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж South China Morning

Д.Алигэрмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу