Коронавируст халдвар (COVID-19) өвчнөөс ингэж сэргийлнэ

0

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
  • Бохир гар, эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар

Ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

  • Халуурах
  • Хуурай ханиалгах
  • Амьсгал давчдах
  • Цээжээр өвдөх

Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн, дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах
  • Гараа савандаж сайтар угаах
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Бухимдахгүй тайван байх

Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ?

n-CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу