ХХААХҮЯамтай бодлогын гэрээгээ хийсэн аж ахуй нэгжүүд ноолуураа худалдан авч эхэллээ

0

Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил өнөөдрөөс /4.19/ орон даяар  эхэллээ. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуй нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Засгийн газраас энэ жил ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх чиглэл өгсөн ч аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуурын өнгө, чанараас шалтгаалан ноолуурын үнийг аймаг, сумдад харилцан адилгүй тогтоосон.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй аж ахуйн нэгж нь малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх  зэрэг үүргийг хүлээж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу