Коронавирусний халдвар нэгээр нэмэгдэв

0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусний халдвар дэлхийн 215 оронд бүртгэгдэж, 270 мянган хүн нас баржээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Өмнөговьд тусгаарлагдсан нэг иргэнээс вирус илрээгүй. Харин 5-р сарын 3-ны өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ гэлээ.

Манай улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 42 болж, 13 эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 987 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.

ЭМЯ-ны Газрын дарга Оюунсүрэн: ДЭМБ-аас мэдээлснээр COVID-19-ийн талаар 14188 эрдэм шинжилгээний бүтээл нийтлэгдсэнээс 100 гаруй нь коронавирусний вакцин бүтээх судалгаа байна. Их Британид халдвараар хагас сая хүн нас барах эрсдэлтэй учир сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хориог сулруулж болохгүйг анхаарууллаа. Германд шинэ халдварын тоо болон эмнэлэгт хэвтэх хүний тоо буурсаар байгаа ч халдварын 2 дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулж байна. Вакцин гараагүй байгаа учир хоёр дахь давлагаа гарах нь ойлгомжтой, харин цаг хугацааны хувьд хэзээ гэдэгт л асуудал байна гэж анхааруулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу