О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлт ШХАБ-тай холбоотой

0

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “төмсөгдүүлсэн” санал хураалт явуулж байна гэж шүүмжлэн энэ талаар тэрбээр чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр Өчигдөр чуулганы хуралдаанд 60 орчим гишүүд ирж оролцсон. Дэгийн тухай хуулиар хоёр янзын хууль явж байгаа. Нэг нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нөгөө нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Зөвшилцөх ажлын хэсэг гэсэн нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож байна. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч ажиллаж байгаа. Уг нь хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгчийн бараа бологч жижигхэн залуу З.Энхболд энд үгээ хэлээд, тэмдэглээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод явж байх ёстой.

Гэтэл  бүгдийг нь “төмсөгдчихсөн”. 49 ЖДҮ-чин, 60 тэрбум, концессчин, хүн амины хэрэгтэн гээд намын даргынхан хэлснээр тэр хүмүүс нь энд суугаад Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хуучин буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлахдаа 400 гаруй депутатууд төслийн заалт тус бүр дээр 10 минут үг хэлж хэлэлцэж баталсан. Гэтэл МАН-ынхан өчигдөр гэнэт бүлгийн хурлаа зарлаж гишүүдийнх нь нэг нь ч төслийн заалттай холбогдуулан үг хэлж, асуулт асууж болохгүй гэдэг чиглэл өгсөн. Тэрийгээ тэд өөрсдөө хэлж байна. Тэгээд намайг асуулт асуухаар “Чи 30 цаг ганцаараа ярих нь” гээд үг хэлэх эрхийг хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо, наймааны хэрэгсэл болголоо гэж би үзэж байна” гэсэн юм.

Мөн “Эд нар УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод арваннэгдүгээр сарын 26 нд буюу Тусгаар тогтнолын өдрийн 108 жилийн жилийн ой болохтой холбогдуулан тусгаар тогтнолоо баталгаажуулах 108 гишүүн гэж хэлээд сонгууль хийх гэж байсан. Эд нар сонгуулийг өвөл хийх гээд байна. Үүнийг хэвлэлийнхэн ч мэдэж байгаа, сонгууль болох гэж байгаа юм уу гээд асууцгаагаад л байсан.

Үндсэн хуулийн төслөөс ард түмний анхаарал хандуулж,  сонирхож байгаа бүх асуудлыг  хойшлуулсан. Яагаад гэвэл 150 зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхээр  өмнөх заалтуудыг нь хэлэлцэж байгаад сүүл рүүгээ ядраад суларна. Дарааллаар нь хэлэлцэх байтал хойшлуулсан. Миний зүгээс тавьж байгаа ажил хэрэгч санал бол төслийн заалт тус бүр дээр саналыг нь авъя өөр санал оруулъя гээд ажлын хэсэгт оръё гэхээр намайг оруулдаггүй.  Би “төмсөгдүүлээгүй.  Би төгс хүн биш, надад алдаа байж болно. Гэхдээ би зөв хүн. Зөв байх гэдэг нь хулгай хийхгүй байхыг хэлж байгаа юм.

Ойлголцол, зөвшилцөл байж болно гэхдээ  ард түмэнтэйгээ ойлголцож  тохиролцох ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуучихсан. Харин одоо дотор нь орж байгаа заалтуудыг нь ард түмнээс асуу гэдгийг би хэлээд байгаа юм. Үүн дотроо,

  • УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх,
  • Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх,
  • Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх,
  • УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх,
  • Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Дарангуйллын тогтолцлоо бий болох гээд байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ирэхээс өмнө Үндсэн хуулийн өөрчлөлийг амжуулах гээд улайрч байна. Тэгээд ирэхээр нь бид онцгой бүрэн эрхтэй боллоо гэж харуулах гээд байгаа учраас маш болгоомжтой хянуур хандах нь зөв. Тусгаар тогтнолын асуудал яригдана. Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа нь ШХАБ-аас болсон шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч давуу эрхтэй болно. Үүнийг нь хэлсэн хүн бүхэн рүү ямар нэгэн байдлаар дайрч байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу