Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

0

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв болон Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран “Санхүүгийн мэдлэг түгээгч сургагч багш” бэлтгэх сургалтыг Завхан аймагт 8 сарын 24-26-нд зохион байгууллаа. Тус сургалтад Завхан аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нар, Засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагуудын ажилтнууд хамрагдав.

Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалтыг ийнхүү 20 дахь аймагтаа зохион байгуулж, нийт 689 багш бэлтгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу